brandEcovacs

Ecovacs Deebot X2 omni

4,080,0002,980,000₮

-27%

Хэмнэлт:1,100,000

Богино тайлбар
Ухаалаг дээд зэрэглэлийн робот тоос сорогч, цэвэрлэгч нь ECOVACS-ийн хамгийн сүүлийн үеийн шинэлэг загвар юм. Түүний шинэ дөрвөлжин дизайн нь ямар ч хувилбарт ухаалаг цэвэрлэгээ хийх ба хүчирхэг AI хиймэл оюун ухаанаар өрөөг таних чадвартай. DEEBOT X2 OMNI-ийн цоо шинэ дөрвөлжин, авсаархан загвар нь таны өдөр тутмын хэрэгцээнд тохируулан захаас ирмэг хүртэл цэвэрхэн байдлыг авчирна.
Хүргэлттэй
  • Дэвшилтэт AIVI™ 3D болон TrueMapping технологи
  • YIKO 2.0 дуу хоолойн туслах
  • 8000 PA хүчтэй соролтын хүч
  • 60C халуун усаар толбо бохирдол арилгана.
  • Автоматаар хогоо суллана.
  • Автоматаар өөрийгөө халуун усаар угааж, халуун агаараар хатаана.
  • 6400mAh батерей нь 186 минут ажиллана.
  • 3.2 литр цэвэр болон бохир усны танк
  • Сансрын нисгэгч технологи бүхий астрофотографийн түвшний RGB камертай.
  • Саад давах өндөр 15мм


Өөрийгөө цэвэрлэнэ- Ecovacs Omni роботны үүр нь өөрийгөө цэвэрлэх бүрэн шийдэлтэй тул өдөр тутамдаа таны гар оролцохгүйгээр өөрийгөө цэвэрлэнэ. Том хогын уут нь хогоо 90 хоногын турш автоматаар суллана. Алчуураа 60C халуун усаар угаана. 3.5 литр цэвэр болон бохир усны сав нь нэг дүүргэлтээр 400м2 хүртэл талбайг цэвэрлэх боломжтой.


8000ПА хүчтэй соролт нь таны гэрийг илүү үр дүнтэй цэвэрлэж, резинен өнхрүүш нь үс орооцолдохоос сэргийлнэ.


15 мм хүртэл саадыг давах чадвартай бөгөөд хивсийг мэдэрч угаах үйлдлээ зогсоож, соролтын хүчээ автоматаар нэмнэ.


AI ухаанаар удирддаг AIVI 3D 2.0 Саад тотгороос зайлсхийнэ. Алхаж буй хүн, амьтан, дутуу нээгдсэн хаалга зэргийг танина.


Dual-laser LiDAR Navigation- Түүний хос лазер LiDAR мэдрэгч нь 10 метрийн зайд байгаа объектуудыг 210 градусын өнцгөөр илрүүлж, ухаалаг жолоодож, саад бэрхшээлээс зайлсхийж, гэр доторх замыг цэвэрлэх боломжийг олгодог. Мөн нарийвчилсан 3D газрын зургийг бүтээдэг. Нэмж дурдахад X2 OMNI нь уламжлалт LDS робот тоос сорогчоос илүү хавтгай, нарийхан болсон бөгөөд энэ нь ор, буйдан дор амархан гулсах боломжийг олгодог.


Хос эргэдэг арчих систем: Сайжруулсан OZMO Turbo 2.0 эргэдэг арчих систем нь хүний ​​гар хөдөлгөөнийг дуурайдаг бөгөөд 25,000 RPM хурдтай мотортой. Энэ нь тогтмол 6Н арчих даралттай бөгөөд минутанд 180 эргэлтээр эргэлддэг. Энэхүү хүчирхэг хослол нь өдөр тутам асгарсан толбыг үр дүнтэй гүн цэвэрлэж, хатсан бохирдол хүртэл арилгана.


Шууд видео хяналт ба хоёр талын дуудлага: Сансрын нисгэгч технологи бүхий астрофотографийн түвшний RGB гэрлийн камер нь таны гэрийг бодит цаг хугацаанд харж, гэр бүл, тэжээвэр амьтдаа хянахын тулд видео чат хийх боломжийг олгоно.

Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл